東京の服飾・ファッション専門学校 | 目白ファッション&アートカレッジ (Mf&ac)

MENU

- Монгол

Гадаад оюутнууд та бүхэнд

МЕЖИРО загвар урлагийн коллеж нь 1938 онд байгуулагдсанаас хойш 80 гаруй жилийн турш уламжлалаа дээдлэн, цаг үеийн шаардлагад нийцсэн сэтгэлгээний шинэ арга барилыг сургалтын хөтөлбөртөө тусгаж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 35000 гаруй оюутнуудыг төгсгөөд байгаа мэргэжлийн сургууль юм.

Токио хотын захирагчийн зөвшөөрөлтэй мэргэжлийн сургууль

Манай сургууль нь сургуулийн боловсролын тухай хуулийн дагуу мэргэжлийн сургууль болон магадлан итгэмжлэгдсэн. Манай сургууль бүх оюутнуудаа JR болон хувийн хэвшлийн төмөр замын оюутний хөнгөлөлт олгохоос гадна боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайдын тушаалаар батлагдсан “ДИПЛОМ” цолыг 4 жилийн сургалт төгсөгчдөд “Ахисан түвшний диплом” олгодог.

Цөөн тооны оюутны бүрэлдэхүүнтэй тогтолцоо

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бид Цөөн хүний бүрэлдэхүүнтэй тогтолцоог нэвтрүүлж, нэг ангид 20-40 орчим оюутантай цөөн хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг явуулдаг. Анги даасан багшийн систем учраас багш, оюутны хоорондын зай ойрхон, оюутны бүрийн онцлог, ойлголтын түвшин, ажил мэргэжлийн хүсэл тэмүүлэлд тургуурлан зааварчилгааг байнга өгдөг. Мөн ангийн тогтолцоотой болохоор нэг хүсэл эрмэлзэлтэй ангийнхантайгаа хамт суралцах нь сэтгэлийн дэм болдог.

Өөрийн салбартаа амжилттай ажиллаж яваа мэргэжлийн багш нар

Tokyo Collection-д ажилладаг дизайнерууд, алдартай брэндүүдийн худалдаачид, Европын алдартай брэндүүдэд ажилладаг дизайнерууд гэх мэтчилэн сургагч багш нар нь загвар, хувцасны салбарт ажилладаг мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтнүүд юм. Цөөн тооны оюутны тогтолцоотой сургалтын орчинд загварын боловсролд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг багш нар маш нарийн зааж сургадаг.

Сургуулийн танилцуулга

Сургалтын хөтөлбөр (тэнхим)

Сургуулийн тойм

さらに詳しい情報は
パンフレットorオープンキャンパスで!

あなたの「ファッション」を
「仕事」にする。
その第一歩を、目白から。

パンフレットには
\学科の詳細情報が盛りだくさん!/

無料パンフレットで
学科の詳細を確認する!

先輩の"リアルな声"をたくさん聞ける!
\無料体験授業実施中!/

オープンキャンパスで
説明を直接聞く!