- Олон улсын оюутнуудад
Бизнесийн ахисан түвшний анги
Бизнесийн ахисан түвшний анги
- Өдрийн ээлж 1 жилийн сургалт
01. Загварын бизнесийн талаар 1 жил гүнзгийрүүлж суралцана
Загварын салбарын анхан шатны мэдлэг эзэмшиж мэдлэгээ улам гүнзгийрүүлэхийг хүссэн хүмүүст зориулсан анги. Бизнесийн талбар дээрх шиг бүрэн хэмжээний хэлэлцүүлэг, төслүүдийг давтан сурч, манлайлал, хамтын ажиллагаа, харилцааны ур чадварыг хөгжүүлнэ. Бизнесийн талбарт өрсөлдөх арга ухаан гэх мэт ур чадварыг олж авах болно.
02. Загварын тэргүүн эгнээнд ажилладаг нэгдүгээр зэрэглэлийн багш нар
Загварын салбарт гадаад дотоодын төдийгүй олон улсад тэргүүлэгч олон салбарт амжилттай ажиллаж буй хүмүүсийг багшаар урьж хичээл залгадаг. Тэдний зарим нь загварын сэтгүүлч, загварын гэрэл зурагчнаар ажилладаг хүн ч байгаа бөгөөд Tokyo Collection-г хамтдаа үзэх боломж бий.
03. Өргөн хүрээний хичээлүүдийг судалснаар төлөвлөлтийн ур чадвар, ажиллах чадвар эзэмшинэ
Загварын бизнесийн салбарт хэрэгтэй бүх мэдлэгийг дадлага хичээлүүдээр олж мэднэ. Бүтээгдэхүүний төлөвлөлт, борлуулалтын стратеги, сурталчилгаа/ борлуулалтыг дэмжих зэрэг бизнесийн үйл явцыг ойлгохын тулд компанууд болон ажлын байруудад очиж танилцах нь ч бий. Бүх сургалтын хөтөлбөрүүд практик дээр суриалсан байдаг.
Бизнесийн ахисан түвшний ангид эзэмших ур чадварууд Collection-ий дүн шинжилгээ
Гол дизайнеруудын сэтгэлгээнд дүн шинжилгээ хийх Дэлхийн алдартай дизайнеруудын Collection-н материалд тулгуурлан, бүтээл, загварын талаар хэрхэн бодож буйгаас суралцана. Хамгийн сүүлийн үеийн Collection-ы ялгааг таньж мэдэхийн тулд, Tokyo Collection-г үзэн суралцдаг.
Хувцасны худалдаа Бүтээгдэхүүний төлөвлөлтөөс эхлээд борлуулалт хүртэлхийг бүхэлд нь ойлгох
Брэндийн маркетингийн судалгаанаас эхлээд бүтээгдэхүүний төлөвлөлт, зах зээлийн стратегийг бий болгох, борлуулалтыг дэмжих чиглэлийн ажлын үйл явц, дарааллыг ойлгож суралцана. Бүтээгдэхүүн хөгжүүлэх тусгай системтэй танилцахын тулд компаниудаар зочилдог.
Жижиглэнгийн худалдаа Худалдан авалт, борлуулалтын стратегийг хэрхэн хөгжүүлэх талаар мэдэх
Жижиглэнгийн бараа худалдан авалтын үйл ажиллагаа, тоо ширхэгийн хяналт/ гүйлгээний хэлэлцээр, борлуулалтын төлөвлөлт/ худалдааны лангууны хяналт, хэрэглэгчийн менежменттэй холбоотой мэдлэгээ гүнзгийрүүлнэ. Жижиглэнгийн худалдаачин (худалдан авалт/борлуулалтын асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хүн) -ий үүрэг хариуцлага, ажлын тодорхой агуулгийн талаар суралцдаг.
Загварын маркетингийн онол Судалгаа дүн шинжилгээ хийх чадварыг эзэмших
Маркетингийн талаар хэрхэн бодож хандах, зах зээлийн судалгаа, мэдээллийн дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ. Дараагийн эрин үеийн загварын чиг хандлагыг уншдаг зөн совин, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлж, загварын салбарын мэдрэмжийг өндөржүүлэхэд суралцдаг.
Дизайн боловсруулах Практик сургалтаар сурталчилгаа, борлуулалтыг дэмжих чиглэлээр суралцах
Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа гэх мэтборлуулалтыг дэмжих асуудал хариуцсан хүмүүст хамгийн чухал нь брэндийг хэрхэн сурталчлах, сурталчлах явдал юм. Бүтээгдэхүүн, брэндийн имижийг хэрхэн хөгжүүлэх талаар судалж, каталоги хийж сорих ч боломжтой.
Бизнесийн ахисан түвшний ангид эзэмших мэргэжил
Худалдаачин, стаилист, хэвлэл мэдээллэгч, борлуулалтын менежер, үйлдвэрлэлийн менежер, дэлгүүрын худалдагч, дэлгүүрийн менежер, сэтгүүлийн редактор
さらに詳しい情報は
パンフレットorオープンキャンパスで!
あなたの「ファッション」を
「仕事」にする。
その第一歩を、目白から。
パンフレットには
\学科の詳細情報が盛りだくさん!/
無料パンフレットで学科の詳細を確認する!
先輩の"リアルな声"をたくさん聞ける!
\無料体験授業実施中!/
オープンキャンパスで説明を直接聞く!