Гэрчилгээ олгох шалгалт
Шаардлагатай баримт бичгүүдээ ирүүлсний дараа заасан өдрөөр ярилцлага, япон хэлний шалгалт, эссэ бичлэг болон баримт бичгийн шалгалт явуулагдана.
[Шалгалт] Япон хэлний шалгалт / Эсээ: мөр бүртэй цаасан дээр 800 тэмдэгт буюу түүнээс бага
Өргөдөл гаргах:
| Өргөдөл гаргах: | 2026 оны 10-р сарын 1-ны өдрөөс 2027 оны 1-р сарын 29өдөр хүртэл (Зөвлөмжийн дагуу элсэлт авна) 2026 оны 11-р сарын 2 ны өдрөөс 2027 оны 3-р сарын 15-ны өдөр хүртэл (элсэлтийн ерөнхий шалгалт) Бямба, Ням гараг, баяр ёслолын өдрүүд, оны эцсийн болон эхний амралтын өдрүүдэд амарна. |
|---|---|
| Ажиллах хуваарь | Даваа-Баасан гарагуудад 9:00-18:00 цаг |
Өргөдөл гаргах баримт бичиг
Гадаад оюутан та бүхэнд
| 1. Өргөдлийн маягт | PDF татаж авах |
|---|---|
| 2. Төгсөлтийн гэрчилгэ эсвэл дипломын хуулбар. Гэхдээ япон хэлний сургуулийг тооцохгүй. Хуулбараа ирүүлсэн тохиолдолд шалгалт өгөхдөө эх хувийг заавал үзүүлнэ. |
|
| 3. Өргөдөл гаргагч нь дараах (1)-ээс (3) баримт бичгийн аль нэгийг бүрдүүлж өгнө. | |
| ①Япон хэлний магадлан итгэмжлэгдсэн сургууль төгссөн (эсвэл хүлээгдэж буй) гэрчилгээ. Япон хэлний түвшин тогтоох шалгалт (N2) ба түүнээс дээш шалгалтанд тэнцсэн гэрчилгээ ② Япон хэлний түвшин тогтоох шалгалт (N2) ба түүнээс дээш шалгалтанд тэнцсэн гэрчилгээ (Япон хэл: 200 оноо ба түүнээс дээш) ③ Японы их дээд сургуульд элсэх шалгалт (Япон хэл: 200 оноо ба түүнээс дээш)нд тэнцсэн гэрчилгээ. 2 ба 3-ын хувьд хуулбар байж болно. Энэ тохиолдолд шалгалтын үеэр эх хувийг үзүүлнэ. |
|
| 4. Япон хэлний сургуулийн эрдмийн дүнгийн хуулбар *Япон хэлний сургууль төгссөн болон одоо суралцаж буй оюутнуудад л хамааралтай. |
|
| 5. Япон хэлний сургуулийн суралцагчийн гэрчилгээ *Зөвхөн Япон хэлний сургуулийн төгсөгчид болон одоо суралцаж буй оюутнуудад хамаарна. |
|
| 6. Эрүүл мэндийн гэрчилгээ (MFAC заасан формат) | |
| 7. 3 ширхэг зураг (4см х 3см-н хэмжээтэй, 1-ийг анкет дээр наасан байна) | |
| 8. Паспортын хуулбар (Иргэншил, овог нэр, төрсөн огноог харуулсан зурагтай хуудас. Шалгалт өгөхдөө паспортын эх хувийг үзүүлнэ үү.) |
|
| 9. Оршин суух гэрчилгээ болон оршин суух картыг хоёр талаас нь хуулбарласан баримт (бидшалгалтын үед таны оршин суух картыг шалгана) |
|
| 10. Баталгаатны мэдээлэл: баталгаатны паспортын эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, мөн баталгаатны сүүлийн гурван сарын банкны дансны хуулга | |
| 11. Өргөдөл гаргагчийн банкны дэвтрийн хуулбар (сүүлийн зургаан сарын гүйлгээг харуулсан) *Өргөдөл гаргагч нь дор хаяж зургаан сарын сургалтын төлбөрт тэнцэх хэмжээний хадгаламжтай байх шаардлагатай. | |
| 12. Өргөдлийн хураамж: 20,000 иен (Манай Нээлттэй кампус арга хэмжээнд оролцсон хүмүүст олгосон ‘Оролцогчийн карт’-ыг өргөдлийн баримт бичгийн хамт ирүүлсэн тохиолдолд хураамжийн тал нь чөлөөлөгдөнө) |
Мэдүүлэх арга:
Өргөдөл хүлээн авах хугацаанд шаардлагатай баримт бичгүүд болон өргөдлийн хураамжийг аль болох эрт илгээнэ үү. Шуудангаар илгээх бол шаардлагатай баримт бичгүүд болон өргөдлийн хураамжийг (шуудангийн захиалга) нэгэн дугтуйнд хийж, бүртгэлтэй шуудангаар илгээнэ үү.
Шалгалтын үр дүн:
Шалгалтын өдрөөс хойш 15 хоногийн дотор үр дүнг шалгуулагчид шуудангаар мэдэгдэнэ.
あなたの「ファッション」を
「仕事」にする。
その第一歩を、目白から。
パンフレットには学科の詳細情報が盛りだくさん!
無料パンフレットで学科の詳細を確認する!
先輩の"リアルな声"をたくさん聞ける!
無料体験授業実施中!
オープンキャンパスで説明を直接聞く!
高度ファッション
ファッション
ファッションビジネス科
国際ファッションビジネス科
アパレル産業科
ビジネス専攻科