東京の服飾・ファッション専門学校 | 目白ファッション&アートカレッジ (Mf&ac)

MENU

- Олон улсын оюутнуудад

Загварын бизнесийн анги

Загварын бизнесийн анги

Салбарт идэвхтэй ажиллаж буй багш нараас практик дээр суралцах
  • Өдрийн ээлж 2 жилийн сургалт

01. Бизнестэй холбоотой бүх төрлийн хичээл

Загварын үндсийг сурахаас гадна маркетинг, худалдаа зэрэг бизнесийн мэдлэгт суралцах болно.Төлөвлөлт, үйлдвэрлэл, худалдан авалт, удирдлага, борлуулалт, олон нийттэй харилцах зэрэг бизнесийн бүх салбарыг хамарна. Мөн сургуульд байхдаа онлайн дэлгүүр байгуулж, бизнесийн тэргүүлэх чиглэлийг ойлгох болно.

02. Салбарын “одоо”-ны талаар мэдлэг олгох тусгай сургалт явуулах

Энэхүү сургалт нь тэргүүн эгнээнд ажилладаг салбарын мэргэжилтнүүдийг урьж заадаг . Жишээ Парис, Нью-Йоркт байдаг загварын сэтгүүлч, цоо шинэ загвар зохион бүтээгч, нэр хүндтэй худалдаачид гэх мэт багш нар ирж заадаг, Үүнээс гадна хичээлээс гадуурх ажлаар дүрслэх урлагын музей үзэх боломжтой.

03. Ёс зүй, соёлд суралцах, хөдөлмөр эрхлэлтийг бүрэн дэмжих

Загварын бизнесийн салбарт мэргэжлийн хүн болохын тулд салбарын мэдлэгээс гадна ёс зүй, соёлд суралцах нь чухал юм. Эдгээр ур чадварыг заадаг олон хичээл байдаг. Мөн компанийн боловсон хүчин тус сургуульд ирж хөдөлмөр эрхлэлтийн зааварчилгаа өгч дадлагаар ажилласнаар (компанийн сургалт) тухайн ажлын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, ажилд орох хүсэл эрмэлзэлтэй болдог.

Загварын бизнесийн ангид эзэмших ур чадварууд

Загварын дадлага
Дүрсийг бүхэлд нь хэв маяг, зураг авалтаар хуулбарлах

Хувцас, аксессуар худалдаж авахаас эхлээд үс будалт хүртэлх бүхэл бүтэн процессийг мэдэж авна. Мэргэжлийн гэрэл зурагчдын гэрэл зураг авалт зэрэг практик эрчимжүүлсэн хичээлүүдтэй.

Загварын маркетинг
'Аж үйлдвэр' гэх ажлын том дүр зургийг ойлгох

Маркетингийн онол, зах зээлийн судалгаа гэх мэт төрөл бүрийн аргуудыг сурч, загварын салбарыг мэддэг болно. 'Хотоос' гарч, 'дэлгүүр'-үүдээр явж, 'Хэрэглэгчийн' чиг хандлагыг судлахын зэрэгцээ зах зээлийн судалгааны үр нөлөөг ойлгодог болно.

Хувцасны худалдаа
Төлөвлөлт, үйлдвэрлэл, борлуулалтын урсгалын практикт суралцах

Хувцасны үйлдвэрлэлийн бодит ажилтай ойролцоо хэлбэрээр давтан дасгал хийж ур чадвараа дээшлүүлэх хичээл. Танилцуулга эсвэл дүрд тоглох замаар бүтээгдэхүүний төлөвлөлтөөс эхлээд чиг хандлагад дүн шинжилгээ хийх, үйлдвэрлэх, борлуулалтын менежмент хүртэл бүгдээс суралцана.

Хувцасны вэб бизнес
Вэб бизнесийн төлөвлөлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааг ойлгох

Вэб контентын үйлдвэрлэлийг ерөнхийд нь ойлгож, одоогоор амжилттай ажиллаж байгаа вэб дээрх загварын бизнест оролцох чадварыг эзэмшинэ. Комтент боловсруулах, төлөвлөх, бүтээх, менежмент хийх хүртэлх үндсэн ойлголтуудаас суралцана.

Загварын дэлгүүрийн хөгжил
Брэнд хөгжүүлэх зэрэг бизнесийн арга барилд суралцах

Загварын брэнд практик боловсролын хөгжлийг байршуулах. Дэлгүүрийн хөгжлийн төлөвлөгөө, вэб үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих аргууд гэх мэтийг бизнесийн чиглэлээр амжилттай яваа багш нарын практик аргуудаас суралцана.

Загварын бизнесийн ангид эзэмших ур чадварууд

Загварын бизнесийн ур чадварын шалгалт, хувцас борлуулалтын ур чадварын шалгалт, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам ивээн тэтгэсэн өнгөний шалгалт, албан ёсны мэргэжилтний шалгалт, туслах багшийн гэрчилгээ,багшийн гэрчилгээ

Загварын бизнесийн ангид эзэмших мэргэжил

Стилист, худалдааны менежер, загварын зөвлөх, дэлгүүрийн ажилтан, дэлгүүрийн менежер, худалдаачин, хэвлэгч, борлуулалт, үйлдвэрлэлт, менежмент, сэтгүүлийн засварлагч

さらに詳しい情報は
パンフレットorオープンキャンパスで!

あなたの「ファッション」を
「仕事」にする。
その第一歩を、目白から。

パンフレットには
\学科の詳細情報が盛りだくさん!/

無料パンフレットで
学科の詳細を確認する!

先輩の"リアルな声"をたくさん聞ける!
\無料体験授業実施中!/

オープンキャンパスで
説明を直接聞く!