東京の服飾・ファッション専門学校 | 目白ファッション&アートカレッジ (Mf&ac)

MENU

- Олон улсын оюутнуудад

Загварын дагалдах хэрэгслийн анги

Загварын дагалдах хэрэгслийн анги

Цүнх, загварын дагадлах хэрэгслийн дизайн, техникийн ур чадварыг эзэмшинэ
  • Өдрийн ээлж 1 жилийн сургалт

01. Загварын дагадлах хэрэгслийн мэдлэг, ур чадварыг эзэмшинэ

Цүнх, гутал, малгай, бөгж, хүзүүний зүүлт зэрэг голлох хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг. Зураг зурах, скүүр (загвар хэв) гаргах, материал сонгох зэрэг практик сургалтаар оёдол, металл боловсруулах арга техникт суралцана. Мөн зөвхөн уран бүтээл туурвиад зогсохгүй төлөвлөгөө боловсруулах арга, нөгөө талд санаагаа хэрхэн яаж танилцуулах урсгалыг ойлгоно.

02. Үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, худалдаа гэх мэтийг өргөн хүрээтэй суралцана

Сургуулиа төгсөөд шууд ажлын байранд ажиллахын тулд зөвхөн үйлдвэрлэлийн төдийгүй үйлдвэрлэлийн арын ажлын талаарх ойлголтоо гүнзгийрүүлнэ. Бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээс өмнө янз бүрийн процессууд байдаг. Ялангуяа дэлгүүрийн борлуулалт, түгээлт, бүтээгдэхүүн, материалын импорт, экспортын талаар асар их мэдлэгтэй байх нь чухал. Өргөн хүрээний мэргэжлийн ур чадвар эзэмших боломжтой.

03. Уран бүтээлээ зарлаж, үнэлгээ авах боломж бий!

Загварын шоунд уран бүтээлээ толилуулж, арга хэмжээний үзэсгэлэнд тус тусын брэнд бүтээгдэхүүнээ төлөвлөн, үзэгдчдэд уран бүтээлээ дэлгэн үзүүлж, борлуулна. Мөн гадны тэмцээн, тусгай үзэсгэлэн, загварын шоу гэх мэтэд ч идэвхитэй оролцуулдаг. Арьс шир ашиглан цүнх, гутал, малгай зэргийг үйлдвэрлэдэг. Үүнээс гадна арьс шир үйлдвэрлэгч, цүнхний компаниудтай танилцаж, хоёр дахь жилдээ Нью-Йоркт гадаадад суралцах аялалд оролцоно.

Загварын дагалдах хэрэгслийн ангид эзэмших ур чадварууд

Бизнес менежмент

Загварын дагалдах хэрэгслийн ертөнцийг бүхэлд нь ойлгох

Загварын дагалдах хэрэгслийн бүтээгдэхүүний бүтэц, үндсэн мэдлэг, бүтээгдэхүүний төлөвлөлт, түгээлт, түүх, чиг хандлага гэх мэтийг сурч мэднэ. Загварын дагалдах хэрэгслийн бизнесийн ерөнхий дүр зургийг гаргах явдал юм.

Цүнхний загвар хийх дадлага

Оргинал цүнх хийх

Төлөвлөлт, дизайн, цаасан хэв загвар эсгэх, материал сонгох, бодит үйлдвэрийн дадлагаар дамжуулан, цүнхний талаарх үндсэн мэдлэгийг олж авах хичээлтэй. Тухайн салбарт туршлагатай цүнх үйлдвэрлэгч багш нараас арга техникийг суралцана.

Цүнхний дизайн хийх дадлага

Оргинал гутал бодитоор урлана

Гутлын талаархи үндсэн мэдлэг болгон бүтэц, хийх арга, материалын шинж чанар зэргээс суралцана. Өөрсдийн анхны үйлдвэрлэлд ашиглах багаж хэрэгсэл, багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар суралцаж, гар урлалын олон элементүүдийг багтааж гараар бүтээдэг.

Малгай, дагалдах хэрэгсэл, гар урлалын дизайн хийх дадлага

Оёх, боловсруулах арга техникийг эзэмшинэ

Цүнх, дагалдах хэрэгсэл, бүс, зангиа, уут гэх мэт дагалдах хэрэгсэл, хувцасны хэрэгсэл, гэр ахуйн бараа зэрэг бүх төрлийн эд зүйлсийг хийхэд шаардлагатай оёдлын арга техник, арьс шир, үнэт металл боловсруулах аргуудыг заадаг хичээлтэй.

Загварын зураг

Зурах анхан шатны ур чадварыг эзэмшинэ

Юмыг ажиглах, тэдгээрээс загвар зохион бүтээх чадвараа хурцлахын зэрэгцээ урам зоригоо хэлбэржүүлж зурах чадварыг хурцлана. Зургийн хэрэгслээр зурж, өнгө, материалыг хэрхэн илэрхийлэх талаар суралцана.

Загварын дагалдах хэрэгслийн ангид эзэмших мэргэшил

Загварын борлуулалтын ур чадварын шалгалт, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас ивээн тэтгэдэг Өнгөний шалгалт, хувцасны бизнесийн ур чадварын шалгалт, албан ёсны мэргэжилтний шалгалт, туслах багшийн гэрчилгээ, багшийн гэрчилгээ

Загварын дагалдах хэрэгслийн ангид эзэмших мэргэжил

Цүнх зохион бүтээгч, дагалдах хэрэгслийн загвар зохион бүтээгч, малгай зохион бүтээгч, гутлын дизайнер, төлөвлөлт, дэлгүүрийн ажилтан, худалдааны менежер, дэлгүүрийн менежер, дэлгүүрийн эзэн, хэвлэл мэдээлэлч

さらに詳しい情報は
パンフレットorオープンキャンパスで!

あなたの「ファッション」を
「仕事」にする。
その第一歩を、目白から。

パンフレットには
\学科の詳細情報が盛りだくさん!/

無料パンフレットで
学科の詳細を確認する!

先輩の"リアルな声"をたくさん聞ける!
\無料体験授業実施中!/

オープンキャンパスで
説明を直接聞く!