東京の服飾・ファッション専門学校 | 目白ファッション&アートカレッジ (Mf&ac)

MENU

- Олон улсын оюутнуудад

Mejiro Fashion & Art College Анхны зайны сургалт! (Зайны сургалт систем/сургуультай)

Mejiro Fashion & Art College Анхны зайны сургалт! (Зайны сургалт систем/сургуультай)

Загварын бизнесийн ангийн танилцуулга Introduction to fashion business

Загварын бизнесийн суурь үндсээс эхлээд хувцасны үйлдвэрлэлийн салбарын бүхий л ажилд тус нэмэр болох сэдвээр богино хугацааны эрчимжүүлсэн (1 жил) онлайн сургалт эхэлнэ!

Мөн Токио хотын Мэжирогийн үндсэн сургуулийн дэргэдэх сургуулийн анги (сар орчим)-тай, багш наараас шууд хичээл авах боломжтой анги юм. Онлайн учраас хол, гадаадад амьдардаг хүмүүс гэрээсээ хичээлэх боломжтой.

Сургалтын хөтөлбөр

Онлайн

  • Загварын дизайны зураг
  • Компьютер дээр ажиллах чадвар
  • Хувцасны худалдаа
  • Карьер дизайн
  • Материалын шинжлэх ухаан
  • Бүтээгдэхүүний мэдлэг
  • Хувцасны түүх
  • Өнгө судлал

Сургуульд суралцах

  • Дүрд тоглох
  • Загварын зохицуулалт
  • Визуал худалдаа
  • Хувцасны загварчлал

Сургуульд суралцах визны тухай

Суралцах хугацаа 1 сар орчим тул оюутны виз авах шаардлагагүй!

Хичээллэх орчины тухай

Манай сургуулийн хичээлийг байгаагаар нь шууд дамжуулж байна! Бодит цаг дээр онлайнаар хичээллэнэ.

Хичээлийн урсгал

Онлайн→1 жил зайнаас сурсны дараа төгсөлтийн гэрчилгээ олгоно →Элсэлтийн хураамж, сургалтын төлбөр гэх мэт сургалтын төлбөрийн тусгай хөнгөлөлт, →Манай сургуульд онлайн сургалтаа төгсөөд → Загварын бизнесийн ангид шилжин суралцах боломжтой.

Mejiro Fashion & Art College Оюутны дотуур байр

Хэрэглээний төлбөрийг багтаасан боломжийн байрны түрээсийн нөхцөлтэй! Түрээсийн төлбөрт ашиглалтын зардал (цахилгаан, ус) багтсан, JR Yamanote шугамын дагуу хямдхан амьдрах боломжтой. ※Өөрийн хүсэлтээр 1-3 хүний өрөөний төрлөөс сонгох боломжтой. ※Сургалтын төлбөрт дотуур байрны төлбөр багтсан болно. Wi-Fi болон өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр бүрэн тоноглогдсон! Оюутны дотуур байранд үнэгүй Wi-Fi ашиглах боломжтой! Өрөө нь ор, агааржуулагч зэрэг өдөр тутмын хэрэгцээт зүйлсээр бүрэн хангагдсан. Дотуур байранд хамгийн ойр байрлах буудал нь Шин-Оокүбо өртөө юм. Дотуур байр нь буудлаас 5 минутын зайтай! Мэжиро буудлаас ердөө 2 буудал, 4 минутын зайтай тул сургууль руугаа явахад хялбар орчин юм. ※ Сургуульд суралцах болон шилжихэд оюутны дотуур байранд орох боломжтой.

◆1-р зүйл◆ Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгарвал дотуур байрны ээжтэй зөвлөлдөж ярилцаж болно! ◆2-р зүйл◆ Дөнгөж нээгдсэн болохоор дотоод засал нь маш цэвэрхэн!

Хичээлийн төлбөр

Элсэлтийн хураамж 100,000 иэн Сургалтын төлбөр 555,000 иэн (Сургалтын хугацаанд оюутны дотуур байрны зардал багтсан) Сургалтын материалын үнэ 70,000 иэн (Хүргэлт багтсан) ※Хэрэв үйлдвэрлэгчид нөөц байхгүй бол зарим сургалтын материалыг өөрчилж болно. ※Зөөврийн компьютер шаардлагатай. (Шаардлагатай үзүүлэлтүүдийг тусад нь зарлах болно. ) ※Хичээлийн хугацаанд оюутны дотуур байрыг ашиглахгүй бол сургалтын төлбөр 510,000 иэн болно.

Элсэлтийн өргөдлийг энд дарж үзнэ үү

Лавлагаа

3-1-26 Мэжиро, Тошима-кү, Токио 171-0031 Mejiro Fashion & Art College Оффис
TEL: (+81) 03-3951-3958
мейл: koho@mfac.ac.jp

さらに詳しい情報は
パンフレットorオープンキャンパスで!

あなたの「ファッション」を
「仕事」にする。
その第一歩を、目白から。

パンフレットには
\学科の詳細情報が盛りだくさん!/

無料パンフレットで
学科の詳細を確認する!

先輩の"リアルな声"をたくさん聞ける!
\無料体験授業実施中!/

オープンキャンパスで
説明を直接聞く!